УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ

2011-12-19 14:23

Хичээл№01

Удирдлагын бүртгэлийн тухай ойлголт

 

Удирдлагын бүртгэлийн тухай ойлголт

            Удирдлагын бүртгэлийн зорилго нь тухайн ААНБ-н дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, түүнийг удирдах, хяналт тавих үүргийг хүлээн, мөн удирдлагыг мэдээллээр хангахад оршино. Эндээс авч үзвэл удирдлагын бүртгэл нь ААНБ-н менежментын үндсэн ажил үүргийг хэрэгжүүлэхэд мэдээллээр хангах бүртгэлийн систем юм.

            Удирдлагын үндсэн ажил үүрэг нь шийдвэр гаргах, бодлого боловсруулах, тушаал заавар өгөх, ажлаар хангах, бодлого хэрэгжүүлэх ажилчдыг сонгох зэргийг тодорхойлж болно. Гэхдээ тэдгээрийг 4-н үндсэн ажил үүрэгт хувааж үздэг. Үүнд:

    Төлөвлөх
    Зохион байгуулах
    Үйл ажиллагааны явцад хяналт тавих
    Удирдлагын шийдвэр гаргах болно.

Эдгээр ажил үүрэг нь тухайн ААНБ-н шинж чанар, эрхэм зорилго, зорилтоос хамааран ялгаатай байдаг төдийгүй түүнд зохицуулан дээрх ажил үүргийг хэрэгжүүлдэг.

 

ААНБайгууллага, түүний зорилго, зорилтууд

ААНБ гэдэг нь тодорхой зорилгоор нэгдсэн хүмүүсийн нэгдсэн үйл ажиллагаа байдаг. Байгууллагуудыг 3-н томоохон бүлэгт ангиладаг.

    Корпораци, компани, хоршоо, нөхөрлөлын хэлбэрээр ажиллаж байгаа төрийн ба хувийн өмч бүхий ашиг олоход чиглэгдсэн бизнесийн байгууллага.
    Гол төлөв ашгийн бус байгууллагын статустай хувийн хяналтад байдаг үйлчилгээний чиглэлтэй агентлаги, нийгэмлэгүүд.
    Батлан хамгаалах байгууллага, усан хангамж, цахилгаан станц, эмнэлэг зэрэг засгийн газраас үүсгэн байгуулж хяналт тавьдаг үйлчилгээний чиглэлтэй ААНэгжүүд.

Байгуулага тус бүрийн өмчлөх нь ялгаатай байдаг боловч бүх байгууллага дараах үндсэн адил талуудтай байна. Үүнд:

    Байгууллага бүр өөрийн гэсэн эрхэм зорилго зорилтуудтай байна.
    Байгууллага бүр эрхэм зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд хамаарах асуудлуудыг тодорхойлсон стратеги, тактикаа боловсруулан мөрдөж ажилладаг.
    Байгууллага бүр өөрийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах болон хяналт тавих урт болон богино хугацааг хамарсан олон тооны шийдвэр гаргадаг удирдлага буюу удирдагчтай байна.
    Байгууллага бүр янз бүрийн удирдлагын хоорондоо хариуцлагын тогтолцоо бүхий ажил хэргийн  зохион байгууллагын бүтэцтэй.
    Байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг тодорхойлох мэдээллийн тогтолцоотой байна.

 

Зардлын ангилал ба түүний төлөв байдлын шинжилгээ

 

Зардлын ангилал

ААНБ-н удирдлагад үйлдвэрлэлийн салбар, нэгж болон үйл ажиллагааны зардал, өртгийн тухай мэдээлэл ихээхэн хэрэгцээтэй байдаг. Удирдлагын бүртгэлд зардал гэсэн нэр томъёо нь төлөвлөлт, шийдвэр гаргалт, хяналттай холбогдуулан олон янзын ялгаатай агуулгаар ашигладаг. Үүнээс хамаараад зардлыг удирдлагын бүртгэлд дараах ерөнхий байдлаар ангилаж ашигладаг. Эдгээрийг товч утгатайгаар нь авч үзвэл:

1.      Эдийн засгийн шинжлэх ухаанд ашигладаг түгээмэл ангиллаар зардлыг ангилах. Энд:

Бйгууллагын төрлөөс хамааруулан зардлыг бизнесийн ба бизнесийн бус гэж ангилна. Бизнесийн байгууллагын зардлыг

·        Үйлдвэрлэлийн

·        Худалдааны

·        Байгуулагын

·        Үйлчигээний гэж хуваана.

       Бизнесийн бус байгууллагын зардлыг

·        Төсөвийн байгууллагын

·        Төрийн бус байгууллагын гэж хуваадаг.

2.      Санхүүгийн бүртгэлийн зориулалтаар зардлыг ангилах. Санхүүгийн тайлагналын үндсэн хэсэг болох орлогын тайлан, баланс дээр зардлыг тусгах байдлаас хамааруулан хэд хэдэн ангилал гарч ирдэг. Жишээ нь: Худалдааны байгууллагын ББӨ, Үйлдвэрлэл эрхлэдэг байгууллагын ББӨ нь өөр өөр бүртгэдэг.

3.      Төлөвлөлт, хяналт, шийдвэр гаргах зориулалтаар зардлыг ангилах. Энд хяналтын болон бусад зорилгоор зардлыг хувьсах болон тогтмол, шууд ба шууд бус зардал, хянагдах ба хянагдахгүй зардал гэх мэт хувилбаруудаар ангилдаг.

4.      Дэвшүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа болон өөрчлөлттэй уяалдуулан зардлыг ангилах. Ямар нэгэн шийдвэр гаргахын тулд удирдлага сонгосон боломжоо үр ашигтай хэрэгжүүлэхын тулд олон хувилбараар тооцоололт хийж харьцуулах хэрэгтэй болдог. Сонголт тус бүр нь бэлэн байгаа тооцоологдсон боломжоос аль нэгийг нь сонгоход тодорхой түвшний зардлыг ашигладаг. Жишээ нь: хөвөх зардал /өнгөрсөн зардал/, алдагдсан боломжийн өртөг.

 

Зардлын төлөв байдлын шинжилгээ

            Зах зээлийн эдийн засгийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын гол зорилго нь ашгаа хамгийн их буюу максимумчлах явдал байдаг. Ашгийн хэмжээг нэмэгдүүлэх нэг чухал арга зам нь зардлаа минимумчлаж, үргүй зардлаа багасахад оршино.

            Зардлын шинжилгээний зорилго нь үйлдвэрлэлийн зардалд нөлөөлж буй хүчин зүйлсийг бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгэхүүний нэгжид ноогдох зардлын өөрчлөлттэй холбож судлах, нийт орлогын өөрчлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлсийг үнийн болон бүтээгэхүүний хослолд түүний өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг тооцох, зардлыг өнгөрсөн үеийн гүйцэтгэл болон төлөвлөгөөтэй харьцуулж, индексийн аргаар шинжлэх, зардлыг бүтээгдэхүүний нэгжид ноогдуулж судлах, зардлын бүтцийг задлан шинжлэх зэрэг үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.

            Байгуулагад зардлын шинжилгээ хийх нь дараах давуу талуудыг бий болгодог. Үүнд:

·        Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх боломжийг тооцох

·        Төлөвлөсөн үр дүнд хүрэх арга замыг тодорхойлох

·        Үйл ажиллагаанд гарч буй алдаа, дутагдлыг олж илэрүүлэх

·        Ашигт нөлөөлж буй хүчин зүйлийн нэг тус бүрийн нөлөөллийг тооцох

·        Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үндэслэлтэй тогтоох

·        Төлөвлөгөөтэй харьцуулсан зардлын хэмнэлт, хэтрэлтэнд хяналт тавих

·        Төсөв, төлөвлөгөө зохиох

·        Үйлдвэрлэлийн алдагдалгүй ажиллах нөхцөлийг зөв олж тогтоох зэрэг олон ач холбогдолтой.

            Зардлыг шинжлэхэд эдийн засаг, математик, статистикийн шинжлэх ухааны аргуудыг ашигладаг. Тухайлбал, дараах аргуудыг нийтлэг ашигладаг. Энд: зэрэгцүүлэх, харьцуулах, бүлэглэх, орлуулах, ялгаварыг тооцох, индексийн, дундаж хэмжигдэхүүний арга, бүтэцээр нь задлах, корреляцийн, дисперсийн, графикийн, динамик эгнээний, үйлдвэрлэлийн функцийн, шугаман ба шугаман бус программчлалын, магадлалын онол, тоглоомын онолын гэх мэт аргуудыг хэрэглэдэг. 

Нийтэлсэн : hongoroo | Уншсан (2287) |